Мэдээ, мэдээлэл
LBV Raiffeisen eG хоршооны гүйцэтгэх захирал Андреас Роор ХАА-н хоршооны талаар хэлэлцүүлэг хийж, хөдөө орон нутагт ажиллаа
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хоршиж, хамтран ажилласнаар хөрөнгө оруулалт, худалдан авалтын зардал хэмнэх, бүтээгдэхүүнээ илүү олон сувгаар, илүү ашигтайгаар борлуулах, мэргэжлийн ба бусад үйлчилгээнд нэгдсэн журмаар хамрагдах зэрэг төрөл бүрийн боломж, давуу талууд бий болдог. Монгол орны газар тариалангийн салбарт хоршоодын хөгжлийг дэмжих зорилгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХБНГУ-ын Шроцберг хотод төвтэй LBV Raiffeisen eG хоршооны гүйцэтгэх захирал Андреас Роорыг богино хугацааны зөвлөхөөр томилж, ХАА-н хоршооны талаарх хэлэлцүүлэгт оролцох, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцох, тариалангийн аж ахуйнуудтай танилцах ажлуудыг зохион байгууллаа.
Бүгд Найрамдах Казахстан улс, Монгол улс үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар санал солилцлоо.
2024 оны наймдугаар сарын 13-20-ний өдрүүдэд Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд Казахстаны Алматы хотод ажиллаа. Энэхүү танилцах аялал нь ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яам санхүүжүүлж, ГФА Консалтинг групп захиалгаар ИАК Аграр Консалтинг ХХК-ийн хэрэгжүүлж буй Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн нэг хэсэг юм.
Үр тариа, үрийн төмсний үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх арга зүйн сургалт
Үр үйлдвэрлэлийн чанарын хяналт, баталгаажуулалтад талбайн хянан баталгаа чухал үүрэгтэй. Монгол оронд талбайн хянан баталгаа нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулинд заасны дагуу ХХААХҮЯ-ны чиг үүрэгт хамаарах бөгөөд орон нутагт УГТХ, ХААИС, аймгуудын ХХААГ-ын мэргэжилтнүүд хянан баталгааг гүйцэтгэдэг. ХХААХҮЯ-ны бүтцийн өөрчлөлт, МХЕГ-ын хариуцаж байсан зарим чиг үүрэг салбарын яаманд шилжсэнтэй холбоотойгоор боловсон хүчний бүтцэд өөрчлөлт гарснаас шалтгаалж хянан батлагчдыг сургаж, мэргэшүүлэх хэрэгцээ ихэссэн.
Read more … Үр тариа, үрийн төмсний үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх арга зүйн сургалт
“Төмсний бичил булцуу үйлдвэрлэл” сэдэвт семинар
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХБНГУ-аас агрономич, агро-биотехнологич, төмсний мэргэжилтэн хадагтай Бритта Ковалский Вирусгүй орчинд төмсний бичил булцуу үржүүлэх чиглэлээр 2024 оны 6-р сарын 30-наас 7 сарын 6-ны хооронд ХХААХҮСХТөв, болон Дархан-Уул аймгийн УГТХүрээлэн дээр тус тус ажиллалаа. Төмсний бичил булцуу үржүүлэхэд зөвлөх энэ ажлын хүрээнд УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол хэрэгжилтэнд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм.
Read more … “Төмсний бичил булцуу үйлдвэрлэл” сэдэвт семинар
Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах сургалт боллоо
ХХААХҮЯ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мөрөн сумын ЗДТГ, Мөрөн сумын ногоочдын зөвлөл хамтран хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтаар тогтвортой, уур амьсгалд дасан зохицсон тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн төр, засгийн бодлого, урамшуулал, дэмжлэг, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал, ургамал хамгааллын цогц аргыг нэвтрүүлэх талаар танилцуулав.
Read more … Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах сургалт боллоо
Тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалт
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Дорнод аймгийн ХХААГ хамтран 2024 оны 5 дугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн сумдад тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү зөвлөх сургалтаар тогтвортой, уур амьсгалд дасан зохицсон тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэл сэдвээр аймаг, сумдын агрономч, мэргэжилтэн, зөвлөхүүд болон тариаланчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилготой байлаа.
Read more … Тариалангийн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн сэдвээр зөвлөх сургалт
Хүнсний ногооны зоорь агуулах болон зээлийн талаарх судалгаа
ХХААХҮЯ-ны хүсэлтээр Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 2024 оны 4 дүгээр сарын 16-аас 23-ны хооронд тус төслийн олон улсын зөвлөх Доктор.Кевин Галлагхер болон төслийн баг Улаанбаатар, Орхон, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын зарим сумдад ажиллаж, төмс, хүнсний ногооны зоорь агуулахын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзалт-ярилцлага хийлээ. Энэхүү судалгааны ажлын зорилго нь төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын өнөөгийн байдал, ололт амжилт, хэрэгцээ шаардлага, тулгамдаад байгаа асуудал, ЗГ-аас олгож байгаа хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байдал, зээл авахад учирч буй хүндрэл, бэрхшээлийг судлахад оршив.
Read more … Хүнсний ногооны зоорь агуулах болон зээлийн талаарх судалгаа
Газар тариалангийн хөгжил-2024 “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурал
11.04.2024
Их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн хөгжил 2024” “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурлыг 4 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд ХААИС-дээр зохион байгуулав. Уг бага хурлын зорилго нь ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн дэвшил, хөрс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх арга технологи, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх судалгааны үр дүнг хэлэлцэн дүгнэх, олон нийтэд мэдээллэхэд оршиж байв.
“Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлэг
02.04.2024
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, “Эх булаг” Монголын ногоочдын холбоотой хамтран 2024 оны 4 сарын 2-ны өдөр “Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа. Сэлэнгэ, Орхон аймгийн ногоочдын холбоодын удирдлагуудад нэмүү өртөг шингэсэн хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, гишүүдийнхээ хүнсний ногооны борлуулалтыг сайжруулах ур чадвар олгох зорилготой.
Read more … “Ногоочдын холбооны менежмент, хүнсний ногооны цахим худалдаа” сэдэвт хэлэлцүүлэг
Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал амжилттай болж өндөрлөлөө
2024.03.28
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймаг, Ургамал газар тариалангийн хүрээлэн дээр 2024 оны 03 дугаар сарын 27–ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд УИХ-ын тус Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, гишүүн Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Үйлдвэржилтын хорооны дарга Г.Ганболд болон МУ-ын Ерөнхийлөгчийн ҮАБ, Улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр нар үг хэлж оролцлоо.