Үр сорт, үрийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа

2021

Saturday, 16.10.2021

“Тариалангийн хяналт, шалгалтад ургамал хамгааллын цогц арга ба цахим технологи ашиглах боломж, шийдлүүд” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран “Тариалангийн хяналт, шалгалтад ургамал хамгааллын цогц арга ба цахим технологи ашиглах боломж, шийдлүүд” сэдэвт сургалтыг Увс аймгийн Улаангом, Сагил сумдад 2021 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад МХЕГ-ын нийслэл, орон нутгийн таримал ургамлын үр, хорио цээр, Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын 30 гаруй улсын /ахлах/ байцаагчид танхимын болон талбайн хоёр өдрийн сургалтад хамрагдлаа.

Read more …

Thursday, 19.08.2021

“Дорнод бүсийн үр тарианы үйлдвэрлэл ба үр сорт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс “Дорнод бүсийн үр тарианы үйлдвэрлэл ба үр сорт” сэдэвт талбайн болон танхим хосолсон сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд ХХААХҮЯ, Дорнод аймгийн ХХААГ, ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтад Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол сумдын 30 гаруй тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн тус сумдын Хөдөө аж ахуйн Тасгийн мэргэжилтэнүүд оролцлоо.

Read more …

Tuesday, 23.03.2021

Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг сэдэвт цахим сургалт зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс ХХААХҮЯ, МХЕГ, ХААИС, УГТХ-тэй хамтран “Таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлэг” сэдэвт цахим сургалтыг 3 сарын 23-26-нд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад аймгуудын ХХААГ-ын агрономчид, МХГ-ын Таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид, ХААДС-ийн төв болон орон нутгийн харьяа байгууллагуудын шинжээчид, мэргэжилтнүүд, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэг тусламжийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг салбарын холбогдох 120 гаруй оролцогчдыг хамрууллаа.

Read more …