Тогтвортой хөрс ашиглалт чиглэлээр үйл ажиллагаа

2021

Monday, 26.07.2021

Говь-Алтай аймагт зохиогдсон „Экологижсон газар тариалангийн зохистой дадал“ сургалт

Баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын зорилтод нийцүүлэн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас санаачилсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу ТХАА төслөөс “Экологижсон газар тариалангийн зохистой дадал” сургалтыг 2021 оны 7-р сарын 26-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тайшир сумын агропаркыг түшиглэн зохион байгууллаа. “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт экологижсон газар тариаланг түлхүү хөгжүүлэхийг зорьж буй бөгөөд дээд зэргийн чанартай, үнэ цэнэтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хөрс, цаг уурын хүчин зүйлсээс шалтгаалан ургац хязгаарлагдах сул талаа нөхөх бодлого баримталж байна.

Read more …

Monday, 19.07.2021

Увс, Ховд аймагт зохиогдсон „Үр тариа, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь“ сэдэвт сургалт

Ковид-19 цар тахлаас шалтгаалан зорчих хөдөлгөөн, нийтээр зохион байгуулагдах үйл ажиллагаа хязгаарлагдаж, ялангуяа алс хязгаар нутгуудад тариаланчдад чиглэсэн сургалтын үйл ажиллагаа 2020 оноос хойш тасалдаад байна. Энэ байдал нь тариаланчдын мэдлэг, мэдээлэл хоцрогдоход хүргэж, газар тариалангийн зохистой дадал, төрөөс газар тариалангийн салбарт баримталж буй бодлого, шинээр нэвтэрч буй журам, заавруудыг нийт тариаланчдад таниулж, мөрдүүлэх ажилд саад болж байна. Тухайлбал 2019 онд батлагдсан “Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, баталгаажуулах ажлын явц ялангуяа баруун аймгуудад удаашрах хандлагатай байна.

Read more …