Fotogalerie

Увс аймаг: „Үр тариа, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь“ сэдэвт сургалт

Баруун бүсийн тариаланчдын сургалт, мэдээллийн хэрэгцээг хангах зорилгоор “Үр тариа, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг ХХААХҮЯ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран Увс аймагт 2021 оны 7-р сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ховд аймаг: „Үр тариа, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь“ сургалт

Баруун бүсийн тариаланчдын сургалт, мэдээллийн хэрэгцээг хангах зорилгоор “Үр тариа, таримал тэжээл, төмс, хүнсний ногооны аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг ХХААХҮЯ, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран Ховд аймагт 2021 оны 7-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Говь-Алтай аймаг: „Экологижсон газар тариалангийн зохистой дадал“ сургалт

Баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын зорилтод нийцүүлэн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас санаачилсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу ТХАА төслөөс “Экологижсон газар тариалангийн зохистой дадал” сургалтыг 2021 оны 7-р сарын 26-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тайшир сумын агропаркыг түшиглэн зохион байгууллаа.

Дорнод аймаг: "Зүүн бүсийн үр тарианы үйлдвэрлэл ба үр сорт” сэдэвт сургалт

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс “Зүүн бүсийн үр тарианы үйлдвэрлэл ба үр сорт” сэдэвт талбайн болон танхим хосолсон сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд ХХААХҮЯ, Дорнод аймгийн ХХААГ, ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.